Thursday, March 31, 2011

мэдээлэл зүй

Хүснэгт үүсгэх
Бичвэртээ хүснэгт оруулах шаардлага зайлшгүй гарна. Хүснэгт үүсгэхдээ цэс болон стандарт хэрэгслийн мөр дээрх товч ашигладаг.
Товч ашиглан хүснэгт үүсгэх: 
1. Хүснэгт оруулах хэсэгт заагчаа байрлуулаарай
2. Стандарт хэрэгслийн мөрөөс Table / Хүснэгт/ гэсэн товч дээр дарахад жижиг цагаан дөрвөлжингүүд бүхий цонх гарч ирнэ.
3. Хэдэн мөр, баганатай хүснэгт оруулахаа хулганаар чирж тэмдэглэнэ. Хулганы товчийг туллахад, бичвэрт хүснэгт үүссэн дүрс харагдана.
Цэс ашиглан хүснэгт үүсгэх
1. Хүснэгт оруулах газраа заагчаа байрлуулаарай.
2. Table/ Insert Table ( Хүснэгт оруулах ) заалт сонгоорой. Дэлгэцэнд хүснэгтийн мөр, баганыг оруулах цонх гарч ирнэ.
3. Number of Column ( Баганын тоо ) гэдгийн ард баганын тоог зааж өгнө.
4. Number of Rows ( Мөрийн тоо ) гэсэнд мөрийн тоог оруулж өгнө.
5. Column Width ( Баганын өргөн ) гэсэнд оруулах баганын өргөнийг зааж өгдөг.
6. AutoFormat ( Автоматаар хэвжүүлэх ) дарвал, хүснэгтийн бэлэн хэвүүдийг харуулсан жагсаалт гарч ирдэг. Эхэлж хүснэгт оруулж байгаа тохиолдолд энэ товчийг дарах хэрэггүй.
7. ОК дарж хүснэгтээ оруулаарай.
Багана нэмэх
1. Багана нэмэхэд баруун тийш шилжих баганаа тэмдэглээрэй.
2. Table/ Insert Column багана оруулах заалт сонгоорой.
Мөр багана устгах
1. Устгах мөр баганаа идэвхжүүлээрэй.
2. Table/ Delete Row Мөр арилгах, Delete Column Багана арилгах заалт сонгоно.
Хүснэгтийг хүрээлэх
Дэлгэцэн дээр хүснэгт байрлаж байгааг харуулж буй тасархай зураас хэвлэхэд цаасан дээр харагддаггүй. Иймээс хүснэгт оруулснаа харахын тулд хүрээ хийх хэрэгтэй. Юуны өмнө хүрээ хийх хэрэгслийг дэлгэцэн дээр гаргая.
1. View / Toolbars заалт сонгоорой.
2. Borders Хүрээ гэдгийн өмнө тэмдэг тавина.
3. ОК дарахад, дэлгэц дээр дараах BordersToolbar / Хүрээний хэрэгслийн мөр / гарч ирдэг.
- Хүрээ зурах хүснэгтээ идэвхжүүлээрэй.
- Line Style / Шугамын төрөл / нээгдэх жагсаалтыг онгойлгож, хүрээлэх шугамын төрлөө сонгоно.
- Хүрээний хэлбэрээс хүснэгтийн гадуур, дотуур гэдгийг сонгож хүснэгтээ хүрээлээрэй.
Хүснэгттэй ажиллах бусад боломжууд
Олон нүд нэгтгэх
1. Нэг нүд болгох нүднүүдээ идэвхжүүлнэ.
2. Table / Merge Cells Нүд холбох заалт сонгоход, нэг нүд болно.
Нэг нүдийг хуваах
1. хуваах нүдээ идэвхжүүлнэ.
2. Table / Split Cells Нүд хуваах заалт сонгож, гарч ирсэн цонхонд хэд хуваахыг зааж өгөн,ОК дараарай. 

Wednesday, March 30, 2011

Monitor (Дэлгэц)


Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ.


Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
Жишээ нь: Хэрэглэгч та зарим нэг зургийн файлийг нээх үед . . . cannot displayed!!! гэсэн алдааны мэдээлэлтэй таардаг. Харин . . . cannot monitored !!! гэж гардаггүй. Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг. Хэрэв дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Дээрхээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.
Монитор хэдэн янз вэ?
Мониторын ялгаа гэвэл тэр нь дотроо хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлогддог. Харин дисплейг доорх үзүүлэлтүүдээр тодорхойлно.
өнгө ба resolution (өнгө ялгаруулалт)
Анхны компьютерүүдийн дисплей ихэвчлэн хар цагаан байсан бол өнөөдөр ихэвчлэн өнгөт дэлгэцтэй мониторуудыг үйлдвэрлэх болсон байна. Энэ үзүүлэлтийг тайлбарлахад pixel -ийн тухай мэдэх шаардлагатай юм.
Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаагаас уг дисплейний өнгөний үзүүлэлт тодорхойлогддог байна.
– Monohrome display Adapter нь хар цагаан хоёр өнгөтэй, 1970 онд гарсан.
– CGA (Color Graphics Adapter) нь 1981 онд гарсан, өнгөр ялгаруулалт нь хөндлөнгөөр 320 pixel, босоогоор 200 pixel хүртэл байх ба дөрвөн өнгөтэй.
– EGA (Enhanced Graphics Adapter) нь 1984 онд гарсан, арван зургаан өнгөтэй, хөндлөнгөөр 640 босоогоор 350 pixel -тэй.
– VGA (Video Graphics Array) ийг 1987 онд гаргасан бөгөөд 640 x 480 pixel бүхий 16 өнгөтэй, эсвэл 320 x 200 pixel бүхий 256 өнгөтэй байхаар сонгож болдог.
– XGA (Extended Graphics Array) нь 1990 онд гарсан 800 x 600 pixel бүхий 16,000,000 өнгөтэй эсвэл 320 x 200 pixel бүхий 65,536 өнгөтэй байхаар сонгож болдог.
– SVGA (Super Video Graphics Array) нь 1993 онд гарсан. 14 инчийн дисплейтэй бол 16,000,000 өнгийг 800 х 600 pixelтэйгээр, 20 инчийн дисплейтэй бол 1280 x 1024 эсвэл 1600 x 1200 pixelтэй байхаар сонгох боломжтой байдаг.
Дэлгэцийн хэмжээ
Мониторын дэлгэцийг түүний хэмжээгээр нь бас ялгадаг ба энэ нь инч гэсэн нэгжээр хэмжигддэг. Жирийн хэрэглэгч нарт зориулсан персонал компьютерийн хувьд ихэвчлэн 12, 13, 15, 17 инчийн дисплейтэй байдаг.
үйлдвэрлэсэн технологи
Энэ бол электроникийн технологийн ямар аргаар мэдээллийг экран дээр харуулж буйгаар нь ялгах ялгаа юм. Ихэнх дисплей бидний сайн мэдэх электрон цацрагт хоолойн (CRT- cathode ray tube) технологиор бүтээгддэг. Бусад төрлийн технологиор бүтээгдсэн дисплейнүүд маш нимгэн байдаг бөгөөд эдгээрийг хавтгай экрантай дэлгэц (flat-panel display) гэдэг байна.
Энэ төрлийн дисплейд
LED – гэрлэн диодын
LCD- шингэн кристаллийн технологиор хийгдсэн дисплейнүүд багтдаг.

Хөтөлбөр



                           Ээлжит хичээлийн хөтөлбөр
 Сэдэв:  Бүхэл илтгэгчтэй зэрэг, түүний чанар
 Хамрах хүрээ: 9-ранги
 Хугацаа:40 минут
 Зорилго:    n зэргийн язгуур болон бутархай зэрэг хоёхын ялгааг таниулах
 Зорилт:  n  зэргийн язгуурыг таних
               Зэрэг дэвшүүлж чадах
       
 Арга зүй: Тайлбарлан ярих

 Агуулга:

Судлагдахуун

Ур ухаан


Бүхэл илтгэгчтэй зэрэг, түүний чанар

  n зэргийн язгуурыг бодож сурах
   Бутархай зэргийг бодож сурах
   Танил бус түвшинд бодлого бодож            сурах











 Багшийн үйл ажиллагаа
 Сурагчийн үйл ажиллагаа
 Хэрэглэгдэхүүн
 Үйлийн баримжааг ялган таниулах үе
 Мэндлэнэ.
 Ангийн ирц авна.
 Мэндлэнэ.
 Ангийн дарга ирц өгнө.
Самбар, шохойш
Сурах бичиг, сургалтын материал, хавсралт
 Үйлийн  баримжааг  үнэлж хөгжүүлэх үе
  Бид өмнө  тооны бүхэл илтгэгчтэй зэргийн тухай өмнөх ангиудад үзсэн билээ.  Тэгвэл  a2=a*а*а*а...................а
  
 Энэ а тоог n удуу үржүүлнэ гэсэн үг . Самбарт  чанаруудыг өлгөн.
 Дараа нь дасгал ажиллуулна. Сурах бичиг хуудас 99,№35-39
 Багш ойлгоогүй хүүхдэд зааж өгнө.
 Дэвтрийг нь шалгана.
 Багшийн асуусан асуултанд хариулна.
 Чанаруудаа нэрлэнэ.
 Багшийн  өгсөн даалгаварыг бодно. Ойлгоогүй зүйлээ
 Багшаас асууна.
 Мэдэж авна.
 Бодлогоо шалгуулна.

  Гэрийн даалгавар
  Сургалтын материал хуудас 124,№4-12
 Гэрийн даалгавар аа тэмдэглэж авна

Tuesday, March 29, 2011

хөтөлбөр

Батлав:…………………/М. Одонтуяа /

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Сэдэв: Эх функц ба интегралын тухай ойлголт
Хугацаа: 40 минут
Хамрах хүрээ: ЕБС-н 11-р анги
Зорилго: Функцийн уламжлалын урвуу үйлдэл хийх, тэдгээрийн чанар хоорондын холбоо хамаарлыг танин мэдэх.
Зорилт:
v     Уламжлалын тухай сэргээн санах
v                 Уламжлалын урвуу үйлдэл хийх
v                 Интегралын үндсэн томъёог сурах
Агуулга:

Судлагдахуун
Ур ухаан
-         Уламжлалын урвуу үйлдэл хийх буюу интегралын тухай ойлголттой болох
-         Хэлд тайлагдах
      -     Интегралын үндсэн томъёог сурах
- F’(x)=f(x) болох F(x)+c илэрхийлэлийг өгсөн муж дээрх тодорхойгүй интеграл гэж нэрлээд∫f(x)dx гэж тэмдэглэнэ.
- ∫f(x)dx интеграл эф икс дэ икс гэж унших ба f(x) функцийг интегралийн доорх функц гэнэ.

Арга зүй: Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх.
Хэрэглэгдэхүүн: Үзүүлэн, самбар, шохой,и сурах бичиг, томъёоны хураамж.

Үйл ажиллагааны төлөвлөлт

Төлөвлөлт
Багшийн үйл ажиллагаа
Суралцачдийн үйл ажиллагаа
Хугацаа
Зохион байгуулалт
Мэндлэнэ. Гарчигаа самбарт бичиж өгнө.
Мэндлэнэ. Хичээл эхлэхэд бэлдэнэ.
2-3 минут
Баримжааг эзэмшүүлэх үе шат
F’(x)=f(x) тэнцэтгэл биелэх F(x) функцийг өгөгдсөн f(x) функцийн эх функц гэдэг.
Уламжлалын урвуу үйлдэл бол интеграл.
2х-ийн урвуу үйлдэл нь буюу эх функц нь х² юм.
10-15 минут
Үнэлэж хөгжүүлэх
Хялбар функцүүдийн уламжлалын томъёонуудаас мөрдөн гарах интегралуудын үндсэн томъёог бичиж авцгаая. f(x) функцийн эх функц нь F(x) бол с тоо нь тогтмол тоо.
Сурах бичигийн дасгал бодлогоо бодох
10-15 минут

Гэрийн даалгавар: 11,-р хуудасны датгал бодлого бодох.

Tuesday, March 22, 2011

сургааль үг

Хүний ертөнцийн тархинаа буусан ертөнцийн дүр зураг нь хэл буюу дотоод яриатай нарийн холбоотой.                                                                 Л.С.Выготский.

дараагийн бүтээл

Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг.
Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг.
                                                                                       У.Чернилл.

би блогтой боллоо

Багшийн мэргэжил бол
хүний сэтгэлийн эмзэг нандин
ертөнцөд тасралтгүй нэвтрэн орох
хүн судлалын мэргэжил юм.