Tuesday, March 29, 2011

хөтөлбөр

Батлав:…………………/М. Одонтуяа /

Ээлжит хичээлийн хөтөлбөр

Сэдэв: Эх функц ба интегралын тухай ойлголт
Хугацаа: 40 минут
Хамрах хүрээ: ЕБС-н 11-р анги
Зорилго: Функцийн уламжлалын урвуу үйлдэл хийх, тэдгээрийн чанар хоорондын холбоо хамаарлыг танин мэдэх.
Зорилт:
v     Уламжлалын тухай сэргээн санах
v                 Уламжлалын урвуу үйлдэл хийх
v                 Интегралын үндсэн томъёог сурах
Агуулга:

Судлагдахуун
Ур ухаан
-         Уламжлалын урвуу үйлдэл хийх буюу интегралын тухай ойлголттой болох
-         Хэлд тайлагдах
      -     Интегралын үндсэн томъёог сурах
- F’(x)=f(x) болох F(x)+c илэрхийлэлийг өгсөн муж дээрх тодорхойгүй интеграл гэж нэрлээд∫f(x)dx гэж тэмдэглэнэ.
- ∫f(x)dx интеграл эф икс дэ икс гэж унших ба f(x) функцийг интегралийн доорх функц гэнэ.

Арга зүй: Асуудал дэвшүүлэн шийдвэрлэх.
Хэрэглэгдэхүүн: Үзүүлэн, самбар, шохой,и сурах бичиг, томъёоны хураамж.

Үйл ажиллагааны төлөвлөлт

Төлөвлөлт
Багшийн үйл ажиллагаа
Суралцачдийн үйл ажиллагаа
Хугацаа
Зохион байгуулалт
Мэндлэнэ. Гарчигаа самбарт бичиж өгнө.
Мэндлэнэ. Хичээл эхлэхэд бэлдэнэ.
2-3 минут
Баримжааг эзэмшүүлэх үе шат
F’(x)=f(x) тэнцэтгэл биелэх F(x) функцийг өгөгдсөн f(x) функцийн эх функц гэдэг.
Уламжлалын урвуу үйлдэл бол интеграл.
2х-ийн урвуу үйлдэл нь буюу эх функц нь х² юм.
10-15 минут
Үнэлэж хөгжүүлэх
Хялбар функцүүдийн уламжлалын томъёонуудаас мөрдөн гарах интегралуудын үндсэн томъёог бичиж авцгаая. f(x) функцийн эх функц нь F(x) бол с тоо нь тогтмол тоо.
Сурах бичигийн дасгал бодлогоо бодох
10-15 минут

Гэрийн даалгавар: 11,-р хуудасны датгал бодлого бодох.

No comments:

Post a Comment