Thursday, March 31, 2011

мэдээлэл зүй

Хүснэгт үүсгэх
Бичвэртээ хүснэгт оруулах шаардлага зайлшгүй гарна. Хүснэгт үүсгэхдээ цэс болон стандарт хэрэгслийн мөр дээрх товч ашигладаг.
Товч ашиглан хүснэгт үүсгэх: 
1. Хүснэгт оруулах хэсэгт заагчаа байрлуулаарай
2. Стандарт хэрэгслийн мөрөөс Table / Хүснэгт/ гэсэн товч дээр дарахад жижиг цагаан дөрвөлжингүүд бүхий цонх гарч ирнэ.
3. Хэдэн мөр, баганатай хүснэгт оруулахаа хулганаар чирж тэмдэглэнэ. Хулганы товчийг туллахад, бичвэрт хүснэгт үүссэн дүрс харагдана.
Цэс ашиглан хүснэгт үүсгэх
1. Хүснэгт оруулах газраа заагчаа байрлуулаарай.
2. Table/ Insert Table ( Хүснэгт оруулах ) заалт сонгоорой. Дэлгэцэнд хүснэгтийн мөр, баганыг оруулах цонх гарч ирнэ.
3. Number of Column ( Баганын тоо ) гэдгийн ард баганын тоог зааж өгнө.
4. Number of Rows ( Мөрийн тоо ) гэсэнд мөрийн тоог оруулж өгнө.
5. Column Width ( Баганын өргөн ) гэсэнд оруулах баганын өргөнийг зааж өгдөг.
6. AutoFormat ( Автоматаар хэвжүүлэх ) дарвал, хүснэгтийн бэлэн хэвүүдийг харуулсан жагсаалт гарч ирдэг. Эхэлж хүснэгт оруулж байгаа тохиолдолд энэ товчийг дарах хэрэггүй.
7. ОК дарж хүснэгтээ оруулаарай.
Багана нэмэх
1. Багана нэмэхэд баруун тийш шилжих баганаа тэмдэглээрэй.
2. Table/ Insert Column багана оруулах заалт сонгоорой.
Мөр багана устгах
1. Устгах мөр баганаа идэвхжүүлээрэй.
2. Table/ Delete Row Мөр арилгах, Delete Column Багана арилгах заалт сонгоно.
Хүснэгтийг хүрээлэх
Дэлгэцэн дээр хүснэгт байрлаж байгааг харуулж буй тасархай зураас хэвлэхэд цаасан дээр харагддаггүй. Иймээс хүснэгт оруулснаа харахын тулд хүрээ хийх хэрэгтэй. Юуны өмнө хүрээ хийх хэрэгслийг дэлгэцэн дээр гаргая.
1. View / Toolbars заалт сонгоорой.
2. Borders Хүрээ гэдгийн өмнө тэмдэг тавина.
3. ОК дарахад, дэлгэц дээр дараах BordersToolbar / Хүрээний хэрэгслийн мөр / гарч ирдэг.
- Хүрээ зурах хүснэгтээ идэвхжүүлээрэй.
- Line Style / Шугамын төрөл / нээгдэх жагсаалтыг онгойлгож, хүрээлэх шугамын төрлөө сонгоно.
- Хүрээний хэлбэрээс хүснэгтийн гадуур, дотуур гэдгийг сонгож хүснэгтээ хүрээлээрэй.
Хүснэгттэй ажиллах бусад боломжууд
Олон нүд нэгтгэх
1. Нэг нүд болгох нүднүүдээ идэвхжүүлнэ.
2. Table / Merge Cells Нүд холбох заалт сонгоход, нэг нүд болно.
Нэг нүдийг хуваах
1. хуваах нүдээ идэвхжүүлнэ.
2. Table / Split Cells Нүд хуваах заалт сонгож, гарч ирсэн цонхонд хэд хуваахыг зааж өгөн,ОК дараарай. 

No comments:

Post a Comment