Tuesday, April 12, 2011

Бөө мөргөл
Хүн төрөлхтөний эртний шашин бол бөө мөргөл мөн юм. Уул ус нь лус савдагтай хэмээн мөргөж сэтгэлдээ бий болсон дүрийг мод чулуунд бүтээж түүнээ шүтэн биширсээр онгон шүтээнийг бий болгожээ. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэн МНТ-ны Бөртэ чоно, Гоо марал бол хаан хатан биш, онгон шүтээн болсон амьтны нэр гэжээ. Тийн учир Бөртэ чино, Гоо марал хүн биш, амьтнаар төлөөлсөн бэлгэдлийн нэр болой. Хөдөө хээр буган хөшөө байх нь монголчуудын онгон шүтээнтэй холбоотой гэж академич Ч.Далай тэмдэглэжээ. Бөө мөргөл дархад цаатан урианхай нарын дунд дэлгэрч тэдний үндсэн шашин болжухуй. Бөөгийн элдэв үзэгдэл, амьдралд тохиолдсон гай гамшиг үхэл хагацал, баяр хөөр, гуниг гутрал, хийморьтой тохиол зэрэг нь уул ус тэнгэрийн эздийн хилэгнэл юмуу ивээл хишгээс үүдэлтэй гэж үзэж уул ус газар эх, эзэн тэнгэртээ мөргөж аврал өршөөл эрдэг. Үүнээс үүдээд лус савдаг, тэнгэр хурмастын хэлийг ойлгодог бөө зайран удган бий болсон. Дархад, цаатан урианхай нарын бөө мөргөлийн агуулга адилдуу юм. Цаатны бөө мөргөл нь аврал өршөөлөө бодь гөрөөсний дүрээр бүтээсэн онгон сахиуснаас гуйдаг. Дархад бөө нар дээд, дунд, доод гурван ертөнцөөс эрдэг. Дархадууд дээд өвгөө шүтдэг. Цаатан урианхай нарын дээд өвөг нь зөнөг бөө юм! Зөнөг бөө Хармай гэдэг газар тэнгэр болсон учир Хармайн онгоныг жил жилд тахидаг. Дархад бөөгийн анхных нь Мангир эхийн хэмээх удган бөө байв. Бөөг тахин шүтдэг гол зүйл нь онгод ирж биенд шингэж ач тусаа үзүүлдэг. Онгодыг тусгай дуудлага тахилагаар дуудна. Үүний нэг жишээ нь Цахирын ээжийн тахилага юм. Бөөгийн дуудлага:
Буриад бөөгийн дуудлага
Шулуун мөнгөн сүмтэй
Шинэс модон сэрэгтэй
Буриадаас ястай
Сууринаас гарвалтай
Бодонгуудаас омогтой
Тойгооной хүбүүн
Дошхон ноён баавай (1)
Дуулим хатан ижий
Эрхэ хонгор тайжа
Хатаа хар зангыг огтлом
Хар хэл амыг хариулагша
Хар Заргач ноён баавай (2)
Хаалгачин хар хатан ижий
Хатаамал цагаан тайжа
Бүдүүн төмөр нумыг
Бөхийтэл нь татдаг
Бөө ноён баавай (3)
Хатуу төмөр нумыг
Хотойтол нь татдаг
Хан Бөө ноён баавай (4)
Эр хүний хуй барьсан
Эхнэр хүний умай дэлгэсэн
Хан Зулмат ноён баавай (5)
Зулман хатан ижий
Зургаан эрхэ тайжа
Хүгдүүдээс омогтой
Буриадаас гарвалтай
Хан Хурмастын хүүгэн
Хан Цото ноён баавай (6)
Хатан буурал Согоо ижий
Эр хар эрх бэрх тайжа
Хашхаа тэнгэрийн хүбүүн
Хар бүргэд болон хувилдаг
Хан Шувуу ноён баавай (7)
Согсгор буурал хатан ижий
Алтан Мунтараас эхтэй
Ариун сайхан эрхүү голын эзэн
Эзэн тэнгэрийн элч
Эмингэ Цагаан ноён баавай (8)
Эрх цагаан цэцэн хатан
Эр хонгор эрх тайж
Баян тансаг
Байгал далайн эзэн
Баяндайн хүбүүн
Батцагаан ноён баавай (9)
Байхын дээдийг байгуулагша
Бардам буурал хатан ижий
Ариун тунгалаг
Ангар голой эзэн
Ам бардам
Ам цагаан ноёнхай
Алман буурал хатан ижий
Алтан худар хүүгэн
Баян дүүрэн Баргужингийн эзэн
Баян Бардам хар ноён баавай (10)
Барлаг буурал хатан ижий
Бажуу эрх цагаан тайжа
Хөх бух хүлэгтэй
Бултын ахлагч
Буха ноён баавай (11)
Буурал цагаан
Бодон хатан ижий
Бугаал хар тайж
Булган хар Сообой басган
Элстэйн нарийнэй эзэн
Эвэрт ноён баавай (12)
Эрдэм цагаан буурал хатан
Эрх тана хүүгэн эгшэ
Далайн дээд толт эзэн
Тай цэцэн Цэлмэг ноён баавай (13)
Цэцэн цагаан Дагуур хатан
Балжир цагаан басган
Дал гэх дайдын их эзэн
Есөн мутуу хошоонгид
Мэрхэ хоёр нохой
Мэгжэ хар гичий

No comments:

Post a Comment